200 жилийн настай царс мод 13 хүний аминд хүрэв2017-08-17 12:24Португалийн Мадейра аралд 200 жилийн настай царс мод хүмүүс дээр унажээ. Үүний улмаас 13 хүн амиа алдаж, 49 нь гэмтэж бэртсэн байна. Царс унасан газарт хүмүүс баяр наадам тэмдэглэж байсан аж. Фотог: @FPAДэлгэрэнгүй
Амьдрахад хамгийн таатай хот2017-08-17 12:02Австралийн Мельбурн хот долоон жил дараалан амьдрахад хамгийн таатой хотоор шалгарлаа. “Economist Intelligence Unit”-ээс жил бүр гаргадаг уг жагсаалтад Мельбурн хот 100-гаас 97.5 оноо авсан байна. Судлаачид нийт 140 хотыг аюулгүй байдал, эрүүл мэнд, соёл, хүрээлэн буй орчны хамгаалал, боловсрол, дэд бүтэц гэсэн хэд хэдэн шалгуураар үнэлсэн аж. Уг шалгуураар Мельбурний дараа Австрийн Вена хот, […]Дэлгэрэнгүй
АНУ Хятадад худалдааны дайн зарлалаа2017-08-17 11:30АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амралтаа таслан байж нэгэн тогтоолд гарын үсэг зурлаа. Энэ бол АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизерт Хятадын эсрэг мөрдлөг шалгалт явуулах тухай тогтоол юм. Вашингтоны зүгээс Бээжинг АНУ-ын оюуны өмчийг хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Харин Хятадын тал АНУ-ыг үүгээрээ Хойд Солонгосын асуудлаар дарамт шахалт үзүүлэхийг оролдож байна гэж үзэж байна. Роберт […]Дэлгэрэнгүй
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд асан авлигын асуудалд оруулсан хүмүүсээ нэрлэв2017-08-17 11:13ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаев Москвагийн Замосковорецкийн шүүхэд мэдүүлэг өгөх үеэрээ “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин болон генерал Олег Феоктистов нарын өдөөн хатгалгаар хээл хахууль авах ажиллагааг зохион байгуулсан гэж мэдэгдлээ. Тэрбээр “Сечиний худлаа мэдээллээс болж авлигын хэргийн зохион байгуулсан. Үүнийг үндэслэн зөвхөн түүний мэдүүлгээр хэрэгт буруутгасан” хэмээн Улюкаев мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр “Мөнгийг […]Дэлгэрэнгүй
Хойд Солонгосын пуужингийн эхний бай болж мэдэх Гуам арлынхан цөмийн дайралтад бэлтгэж эхэлжээ2017-08-17 11:00[starbox] Номхон далайн Гуам хэмээх бяцхан арал сүүлийн хэдэн өдөр олон улсын томоохон дуулианы төв болон хувирчээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тус аралд орших Америкийн бааз руу цөмийн цохилт хийхээр бэлтгэж байгаа тухай зарласнаас хойш энэ арал анхаарлын төвд оржээ. “Хвасон”-ууд арал тийш нисээгүй, Пхеньян “тэнэг янкууд”-ад бодох хугацаа өгч байх зуур Гуам […]Дэлгэрэнгүй
Неймарын футболк эрэлт ихтэй байна2017-08-16 14:31Францын “Пари Сен-Жермен” клубын довтлогч, Бразилийн тамирчин Неймарын футболк эрэлт ихтэй байна. Клубын дэлгүүрийн төлөөлөгчийн “AS” агентлагт өгсөн мэдээллээс үзэхэд тус дэлгүүрийн худалдааны 90 хувийг Бразилийн довтлогчийн дугаар, нэр бүхий өмсгөл эзэлж байгаа гэнэ. Үүнээс гадна Неймарын нэртэй футболк худалдаанд гараад долоохон хоноход Аргентины тамирчин Анхель Ди Маригийн өмсгөл бүтэн жилийн турш зарагдсан тоотой тэнцэх […]Дэлгэрэнгүй
Роналду “Реал”-ын төлөөх тоглолтын тоогоороо Ди Стефанотой зэрэгцлээ2017-08-16 14:28Реал Мадридын довтлогч, Португалийн шигшээ багийн тамирчин Криштиану Роналду эзэн хааны клубын төлөөх тоглолтынхоо тоогоор домогт хөлбөмбөгчин Альфредо Ди Стефанотой зэрэгцлээ. Ийнхүү Роналду, Ди Стефано нар “Реал”-ын төлөө тус бүр 396 тоглолтод оролцсон болж тэнцэв. Аргентин, Испанийн домогт хөлбөмбөгчин тус клубт байх хугацаандаа 307 гоол оруулсан бол португал тамирчин 100 бөмбөгөөр илүү буюу 407 гоол […]Дэлгэрэнгүй
Ховор төрлийн цагаан хандгайтай таарчээ2017-08-16 14:14Ханс Нильссон хэмээх швед эр маш ховор төрлийн цагаан хандгайтай таараад зогсохгүй, түүнийг видео бичлэгт буулган авсан байна. Ер бусын энэхүү хандгай Шведийн баруун зүгийн Вермланд мужид идээшиж байжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар хандгай ийм цагаан байгаа нь генетикийн мутацид орсонтой холбоотой гэнэ. https://www.youtube.com/watch?v=GngLfpMD9vMДэлгэрэнгүй
50-70 мянган еврогийн амттан хулгайлжээ2017-08-16 11:35Германы Нойштадт хотод үл таних этгээдүүд 20 тонн амттан ачсан машиныг унаад зугтжээ. Энэ машинд “Киндер-сюрприз” өндгөн шоколад, “Нутелла” шоколадны нухаш ачиж явсан аж. Хулгайлагдсан амттаны нийт өртөг 50-70 мянган евро болсон байна.Дэлгэрэнгүй
Билл Гейтс 16 жилд 4.6 тэрбумыг хандивт зарцуулжээ2017-08-16 11:33“Microsoft”-ын экс тэргүүн Билл Гейтс сүүлийн 16 жилд хамгийн өндөр хандив өргөлөө. Тэрбээр 4.6 тэрбум ам.долларын хандив өргөсөн талаар АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээлэлд үндэслэн “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Билл Гейтс зургаадугаар сарын 6-нд хандив өргөсөн ч ямар компани мөнгө хүлээн авсан нь тодорхойгүй байна. Тэрбээр “Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаараа дамжуулан тогтмол хандив өргөдөг […]Дэлгэрэнгүй