“Forbes” сэтгүүл 2017 оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийг нэрлэлээ. Уг чансааг “Ла-Ла Ленд” мюзикл киноны гол дүрд тоглосон Эмма Стоун 12 сарын дотор 26 сая ам.доллар олсноор тэргүүлсэн байна. Түүний араас Женнифер Энистон 25.5 сая ам.доллараар хоёрдугаарт бичигджээ.

Өдгөө 28 настай Эмма Стоун “Ла-Ла Ленд” кинонд Миа хэмээх кафены зөөгчийн дүрд тоглосон бөгөөд уг кино нь дэлхий даяар 445.3 сая ам.долларын орлого олсон байдаг.

Хоёрдугаарт бичигдсэн Женнифер Энистон өдгөө 48 настай. “Forbes” сэтгүүлийн тэмдэглэснээр тэрбээр Emirates Airlines, Smartwater, Aveeno зэрэг газруудын зар сурталчилгаанд тоглож, дийлэнх орлогоо бүрдүүлжээ. Үүнээс гадна өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Unilever компанид Living Proof  гоо сайхны компаниа худалдсан нь ашиг орлогод нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

Жагсаалтын гуравдугаарт Женнифер Лоуренс 24 сая ам.долларын орлоготойгоор бичигджээ. Тэрбээр Даррен Аронофскийн “Ээж!”, Фрэнсис Лоуренсын “Улаан хэрээ” киноны дүрийн шагнал, түүнчлэн Dior-ын сурталчилгаанаас олсон орлогоороо дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн нэг болж чадсан байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн