Сьерра-Леонд хөрсний гулгаа үүссэний улмаас 300 гаруй хүн амиа алдсан нь албан ёсоор батлагдсан байна. Амиа алдагсдын 105 нь хүүхэд байсан талаар нийслэл Фритауны цогцос хадгалах газрын төлөөлөгчид мэдэгджээ. Одоогоор 600 орчим хүн сураггүй алга болж, 3000 гаруй хүн орон гэргүй болоод байна. Тус улсад олон хоногийн турш аадар бороо орсны улмаас энэ сарын 14-нд хөрсний гулгаа үүссэн аж.