Трампын консорциумыг мафитай холбоотой гэж үзээд казино байгуулах өрсөлдөөнд оролцуулахгүй гэжээ

2017-08-17 12:371min0
casino

Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газар 1987 онд Австралийн энэ мужийн Засгийн газарт Сиднейд казино барих Дональд Трампын мэдэгдлийг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой гэх шалтгаанаар зогсоох хүсэлт гаргаж байжээ. Энэ тухай “The Australian” сонин лхагва гарагт мэдэгдсэн байна.

Сидней дэх казиногийн барилгын ажилд дөрвөн компани өрсөлдсөний нэг нь тухайн үед Атлантик-Ситид казино эзэмшиж байсан Дональд Трампын консорциум байжээ. Гэтэл Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газар “Бидний үзэж буйгаар Трамп мафитай холбоотой учир Kern-Трампын консорциумыг өрсөлдөөнөөс хасах хүсэлтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй