Америкийн roboticsbusinessreview.com вэб сайт дэлхийн робот үйлдвэрлэгч шилдэг арван компанийг нэрлэсэн байна. Тэргүүлэгч програм бүхий шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, арилжааны нөлөө бүхий дэлхийн тэргүүлэх компаниудад “хэн, хэн” жагсаж байна вэ?
Арав: “Epson” корпораци: Японы “Epson” корпораци. Тус корпорацийн “Epson” робот анх 2015 оны арваннэгдүгээр сард Шанхайд болсон үзэсгэлэнд тавигдсан байна. Энэ бүтээгдэхүүн компьютерийн хяналттай, нарийн автоматжуулалтай юм байна. Фото / VCG
Ес: “DJI” групп: Хятадын DJI группийн Phantom 4 загварыг та харж байна. Нисдэг аппарат буюу хөдөлгөөнт камерын тогтворжуулалтын энэ систем дэлхийн 100 гаруй оронд борлуулагддаг.
Найм: “Boston” корпораци: АНУ-ын Бостон корпораци. “Spot” роботын фото зургийг толилуулж байна. Тус корпораци сүүлийн үеийн дэвшилтэт роботуудыг өндөр түвшинд бүтээдэг. Гэрэл зураг дээрх робот мэдрэгчтэй, хяналт бүхий маш хүнд төвөгтэй тооцооллоор ажилладаг.
Долоо: “Bosch” групп: Германы Bosch групп. Нарийн технологи ашиглаж, эрчим хүч, барилгын технологи, өргөн хэрэглээний хөдөлгөөнт шийдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус групп 2016 оны тавдугаар сард Невада, Лас Вегаст болсон худалдааны шоун дээр Bosch групп “Star Wars BB-8” алсын удирдлагатай тоглоомоо танилцуулсан юм.
Зургаа: “ASI” групп: Их нууруудын бүдүүн гэдэсний хөнөөлт шавжийг устгах, усан доорх дэд бүтцийг шалгах, засвар үйлчилгээ хийх, цэвэршүүлэх, цөмийн цацраг дэгдсэн усан орчинд аюулгүй шумбах зэрэг хөдөө аж ахуйн зориулалттай төрөл бүрийн автомат шийдэлтэй автомашин, тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг ASI групп жагсаалтын тавд бичигджээ. Гэрэл зураг тус группын бүтээгдэхүүн ASI роботыг харуулж байна.
Тав: “Anki Inc” компани: Робот хиймэл оюун ухааны програм хангамжаар тоноглогдсон оптик мэдрэгч, утасгүй чип мөн мотор уралдааны тоглоомон автомашин үйлдвэрлэгч Anki Inc компани шилдэгүүдийн тоонд багтаж байна. Тус компанийн робот тоглоом хүүхдүүдийн дунд эрэлт ихтэй байдаг.
Дөрөв: “Amazon robotics” компани: Массачусетс мужид төвтэй роботын гүйцэтгэлийн систем үйлдвэрлэдэг Amazon.com-ийн охин компани хиймэл оюун ухаан үйлдвэрлэгч тэргүүлэх компанийн дөрөвт жагсаж байна. Тус компани Amazon-ийн дэлхий даяар хийгддэг онлайн худалдааны гүйцэтгэлийн ажлыг нугалдаг бүтээгдэхүүн ялгах, хуваарилах, тээх роботуудыг шинэчлэх ажлыг хийдэг байна.
Гурав: “Alphabet Inc” компани: Google-ийн эцэг компани “Alphabet” шилдэгүүдийн гуравт жагсчээ. Одоо тус компани хиймэл оюун ухааны технологи дээр ажилладаг.
Хоёр: “Aethon Inc” компани: Эмнэлгийн эм тариа, өвчтний хоол хүнс зөөвөрлөх, лабораторийн хэрэгсэл ашиглах, хог хаягдлыг зайлуулах зэрэгт ашигладаг дотоод ложистикийг ухаалаг автоматжуулсан бэсрэг автотээврийн робот үйлдвэрлэгч АНУ-ын Aethon Inc компани жагсаалтын хоёрт багтсан байна.
Нэг: “ABB Robotics”: Жагсаалтыг дэлхийн 53 оронд төвтэй Испанийн Дене хотод байрладаг “ABB Robotics” компани тэргүүлж байна. Тус компанийн үйлдвэрлэсэн роботууд дэлхийд арлдартай, үйлчилгээний салбарт өргөн хүрээтэй тархсан.