haluun.jpg

2018-09-03 13:35
Энэ зун Японы бүс нутгаар олон жилийн дунджаас давж халсан нь олон тооны жижиг бизнес эрхлэгчдэд халтай байсан гэх судалгаа хийжээ. Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим 3700 жижиг компаниудыг сүүлийн хоёр сарын үйл ажиллагааг судалсан байна. Судалгаанд хамрагдагсдын 82 хувь нь хэт халалтаас үүдэн бизнест нь хохирол учирсан хэмээн мэдүүлжээ. Хохирлын гол шалтгаан нь цаг […]

gool.jpg

2018-09-03 13:21
АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Жон Маккейн 81 насандаа таалал төгссөн юм. Вашингтон хотноо ням гарагт олон нийт түүнтэй салах ёс гүйцэтгэж байхад Ерөнхийлөгч Дональд Трамп гольф тоглохоор явсан гэж Associated Press мэдээлсэн. Трамп, Маккейн нар нэг намынх ч гэлээ байнга зөрчилдөж, нэгнээ байнга доромжилдог байв.  Маккейны гэр бүлийнхэн Ерөнхийлөгч Д.Трампыг оршуулгын ёслол дээр харах хүсэлгүй […]

hoho.jpg

2018-09-03 11:19
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын бүсгүйчүүд нийтийн ариун цэврийн өрөөнд байрлуулсан нууц дурангийн хүчирхийлэлд өртөх нь ихэсчээ. Нууц камераар бүсгүйчүүдийг бичсэн уг бичлэгийг molka хэмээн нэрлэдэг бөгөөд бүсгүйчүүд өөрсдөө мэдэлгүй хохирогч болдог аж. Гэмт этгээдүүд нийтийн ариун цэврийн өрөөнүүдэд spy cam буюу үл анзаарагдам жижиг хэмжээний камер суурилуулж бичлэг хийдэг байна. Үүнийгээ насанд хүрэгчдэд зориулсан төлбөртэй […]

huuuuuuu.jpg

2018-09-03 10:35
Израйль улсын ерөнхий прокурорын газар тус улсын тайчих клубүүдэд үзүүлдэг өвөр дээр бүжиглэх үйлчилгээг биеэ үнэлэлтийн нэг хэлбэрт тооцож, хориглох болсныг өчигдөр мэдээлжээ. Тус улсын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мики Розенфелд уг үйлчилгээг прокурорын газраас хориглох арга хэмжээ авах болсон тухай мэдэгдэл ирснийг Ням гарагт мэдээлсэн байна. Уг хуулийн төслийг санаачлагчид “Шинэ хууль нь биеэ […]

yaridag-tsaas.jpg

2018-09-03 09:08
АНУ-ын Мичиган мужийн эрдэмтэд механик чичирхийлэлтэй, дуу гаргадаг хавтгай уян материал бүтээжээ. Түүний тусламжтайгаар эрдэмтэд “ярьдаг цаас” эсвэл “дуулдаг тугалган цаас” бүтээж магадгүй гэж Nature Communication сэтгүүлд өгүүлсэн байна. Бүтээмжийн үндэс нь өнгөрсөн оны сүүлчээр танилцуулагдсан цахилгааны наногенератор FENG болж байна. Энэ материал нь механик хүчийг  цахилгаан болгон хувиргаж чаддаг ажээ. FENG смартфонууд ба  зөөгдөх төхөөрөмжүүдэд […]

mod.jpg

2018-09-01 13:23
АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ сарын 27-нд Цагаан ордоны урд нугад мод суулгах ёслолын ажиллагаанд оролцсон билээ. Эртний уламжлалын дагуу Америкийн Ерөнхийлөгч нар эхнэртэйгээ хамт Цагаан ордоны хажууд мод тарьдаг юм. Тэгвэл АНУ-ын Тэргүүн хатагтай 48 настай Меланиа Трампын царс мод суулгахдаа өмссөн “Valentino”-гийн 4000 долларын үнэтэй юбка, топ болон “Christian Louboutin”-ы гутал зэрэг […]

joloo.jpg

2018-09-01 12:55
Саудын Арабын таван эмэгтэй зорчигч тээврийн онгоц жолоодох эрхтэй болжээ.Тодруулбал, эмэгтэйчүүд Иргэний агаарын тээврийн ерөнхий газраас арилжааны онгоц жолоодох лиценз авч, вант улсын хувийн компаниудад ажиллах эрхтэй болсон байна. Өмнө нь, Саудын Арабын эрх баригчид түүхэндээ анх удаа эмэгтэй хүнд жолооны үнэмлэх олгосон. Гэхдээ уг эмэгтэй олон улсын загварын үнэмлэхтэй байжээ.

ai.jpg

2018-09-01 12:41
ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин болон агаар сансрын хүчнийхний хамтарсан өргөн хүрээтэй цэргийн сургуулилт Газрын дундад тэнгист эхлэх гэж байна. энэхүү сургуулилтад Умард, Балтийн болон Хар далай, Каспийн флотын байлдааны 25 хөлөг онгоц ашиглах юм байна. Мөн алсын, цэргийн тээврийн, стратегийн пуужин тээвэрлэгч, шумбагч хөлөг эсэргүүцэгч, сөнөөгч зэрэг 30 гаруй онгоцыг зэвсэгт хүчний бэлтгэлийг хангах төлөвлөгөөний […]

kaiq.jpg

2018-08-31 15:55
Галт зэвсэгтэй халдлага тасардаггүй АНУ-аас сум нэвтэрдэггүй үүргэвчний захиалга эрчимтэй нэмэгдэж байгааг Израйлийн компани мэдээлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Флоридагийн Парклэндын сургуульд гарсан зэвсэгт халдлагын дараа Америкийн харилцагчдаас олон зуун захиалга авах болсон тухайгаа Израйлийн Масада Армор компанийн гүйцэтгэх захирал Снир Корен хэвлэлд ярьсан байна. Израйлийн арми, цагдаад сумны хамгаалалттай бүтээгдэхүүн нийлүүлдэг тус компани одоо Америкчуудын […]

mnnb.jpg

2018-08-31 09:33
Францын алдарт жүжигчин Жерар Депардье залуу эмэгтэй жүжигчнийг хүчиндсэн хэрэгт холбогджээ. Өнгөрсөн даваа гаригт 22 настай франц жүжигчин бүсгүй албан ёсоор  Депардьег цагдаад мэдэгдсэн байна. Харин 69 настай Депардье өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдүүлсэн гэнэ. Хэрэг явдал нэрт жүжигчний Парис дахь гэрт болсон аж. Нэр нь тодорхойгүй байгаа хохирогч эмэгтэйг жүжигчин, зохиолч бөгөөд Депардьетэй танил нэгэн […]