Bloomberg Billionaires Index (BBI) компани оросын баячуудын хөрөнгө энэ онд 8,735 тэрбум ам.доллараар өссөн болохыг зарлалаа. Хөрөнгө нь хамгийн их арвижсан хүнээр “Новатэк” компанийг үүсгэн байгуулагчийн нэг Леонид Михельсон тодорчээ. Түүний хөрөнгө он гарсаар 3,63 тэрбум ам.доллараар нэмэгдэж 20,3 тэрбумд хүрсэн байна.
Удаахьт нь Алексей Мордашов, гуравдугаарт, НЛМК-ийн эзэн Владимир Лисин, дөрөвдүгээрт, “Норникель”-ийн Владимир Потанин, тавдугаарт, “Еврохима” болон СУЭК компанийн эзэн Андрей Мельниченко нар жагсчээ. Харин он гарсаар хөрөнгө нь хамгийн их үнэгүйдсэн хүнээр Искандер Махмудов тодорчээ. Түүний УГМК болон “Трансмашхолдинг”-т эзэмшдэг хөрөнгө нь 2,26 тэрбум ам.доллараар багасаж 4,21 тэрбум болжээ.