Өмнөд Америкт орших дэлхийн хамгийн том мөрөн Амазоны ойр орчмын ойгоос илүүдэл жинг маш хурдан хасдаг жимс олж илрүүлжээ. Каму-Каму хэмээх жижгэвтэр модонд ургадаг жимс нь эрүүл зөв амьдралын хэв маягийг баримтлахыг хүсэгчдэд том тус болж байгаа аж.
Эрдэмтэд энэхүү жимсний ашиг тусыг эхлээд хулгана дээр туршсан гэнэ. Найман долоо хоногийн турш хулгана дээр туршилт хийсний дараагаар энэ жимсээр хооллосон амьтан бусдаасаа маш хурдан жин хасч буйг тогтоосон байна. Лавалын Их сургуулийн эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар бол каму-каму нь бодисын солилцоог эрчимжүүлдэг ажээ. Ингэснээр илүүдэл жингээ богино хугацаанд хасч болохын зэрэгцээ диабетаар өвчлөхгүй байх, зүрх судасны өвчинд нэрвэгдэхгүй байхад тустай аж.
Мөн каму-каму нь жүржнээс 60 дахин илүү С витаминтайгаас гадна нэрс жимснээс тав дахин илүү антиоксидант агуулдаг тул ходоодны үрэвслийг бууруулдаг юм байна.