Дархан-Уул аймагт өнгөрсөн сарын 19-ний 16.00 цагийн үед таван настай Э гэх охин алга болж, тус аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид болон ар гэрийнхэн нь нийлсэн 100 гаруй хүн эрэн хайж байв. Гэрийнхээ гадна тоглож байсан охиныг “Эгч нь зайрмаг авч өгье” хэмээн хууран мэхэлж гэртээ аваачсан Хан-Уулын харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй П.Батсуурь гэгч эмэгтэй нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” гэдгээ хэлжээ.
Хууран мэхэлж, хүүхэд хулгайлсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг өдүүлсэн Б-г цагдан хорьж, шалгаж байгаа юм.