Алан хядах “Хаккани” бүлэглэлийн үүсгэн байгуулагч Жалалудин Хаккани таалал төгссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Афганистаны “Талибан” бүлэглэлийн хэвлэлийн албанаас баталсан ч Хаккани “хэзээ нас барсан” гэх хувийн чанартай мэдээллийг нийтэд задруулахаас татгалзсан байна.
Тус бүлэглэл “Жалалудин Хаккани залуу нас эрүүл мэндээ Аллах бурханд харамгүй зориулсан. Тэрээр олон жилийн турш хүнд өвчнөөр өвчилсөн” гэж бичжээ. “Хаккани” бүлэглэл нь “Талибан” болон “Аль Кайди” бүлэглэлтэй ойрын холбоотой ба үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг юм. Жалалудин Хакканиг 2015 онд амиа алдсан хэмээж байсан ч талибанчууд уг мэдээллийг үгүйсгэж байв.
Хакканигийн ууган хүү Сиражудин Хаккани 2011 оноос аавынхаа үйл хэргийг үргэлжүүлж буй юм. Хаккани нь 1980 оны үед Афганистаны армид хүчин зүтгэдэг байжээ. “Талибан” бүлэглэлийнхэн 1996 оноос Афганистанд эрхээ тогтоосны дараа Хаккани армийг орхин, тус бүлэглэлтэй холбоо тогтоосон гэдэг. 2017 онд Пакистаны төвд халдлага болж, 150 гаруй хүн амиа алдсан. Уг халдлагыг “Хаккани” бүлэглэл захиалжээ.