Энэ зун Японы бүс нутгаар олон жилийн дунджаас давж халсан нь олон тооны жижиг бизнес эрхлэгчдэд халтай байсан гэх судалгаа хийжээ. Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим 3700 жижиг компаниудыг сүүлийн хоёр сарын үйл ажиллагааг судалсан байна. Судалгаанд хамрагдагсдын 82 хувь нь хэт халалтаас үүдэн бизнест нь хохирол учирсан хэмээн мэдүүлжээ.
Хохирлын гол шалтгаан нь цаг агаарын огцом өөрчлөлт нь агааржуулагч, хөргөлтийн систем ажиллуулахад их хэмжээний төлбөр гардагт байсан аж. Мөн хэт халуунаас үүдэн ажилчдын ажлын бүтээмж 33 хувиар буурч, үйлчлүүлэгчдийн тоо 28 хувиар буурсан ба худалдан авалт ч дагаад багасжээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ажилтны мэдээлснээр цаг агаарын өөрчлөлтөөс үүдсэн хохирол төсөөлж байснаас их байсан бөгөөд шинээр агааржуулагч, хүйтэн ундаа худалдан авсан нэмэлт тооноос үүдэн цахилгаан эрчим хүчний төлбөр улс даяар өссөн байна гэв.
Эх сурвалж: NHK