Сенатч Жон Маккейны оршуулгын үеэр Д.Трамп гольф тоглов

АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Жон Маккейн 81 насандаа таалал төгссөн юм. Вашингтон хотноо ням гарагт олон нийт түүнтэй салах ёс гүйцэтгэж байхад Ерөнхийлөгч Дональд Трамп гольф тоглохоор явсан гэж Associated Press мэдээлсэн.

Трамп, Маккейн нар нэг намынх ч гэлээ байнга зөрчилдөж, нэгнээ байнга доромжилдог байв.  Маккейны гэр бүлийнхэн Ерөнхийлөгч Д.Трампыг оршуулгын ёслол дээр харах хүсэлгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Цагаан ордон Ерөнхийлөгч гольф тоглосон гэх мэдээлэлд тайлбар өгсөнгүй. Салах ёслол гүйцэтгэх ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар оролцсон байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн