Цалин нэмэгдүүлэхийг шаардан сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлаад байна. Ажил хаялтад нийслэлийн 112 сургуулийн 86 нь, 192 цэцэрлэгийн 89 нь оролцож байгааг Монголын боловсрол соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ.
Ажил хаях сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж нийслэлийн хэмжээнд 12 сургууль ажил хаясан байна.