Хятадын тэрбумтан АНУ-д баривчилагджээ

2018-09-03 17:10
lyaoo

Хятадын тэргүүн баячуудын нэг44 настай Лю Цяндуныг  АНУ-ын Миннеаполи хотын цагдаа нар баривчилжээ. Түүнийг бэлгийн хүчирхийллийн хэргээр буруутган саатуулсан ч  батлан даалтаар суллахаар шийдвэрлэсэн байна.

Хятадын онлайн худалдааны  “JD.com” компанийн гүйцэтгэх захирал Лю Цяндуны нийт хөрөнгө нь 7.6 тэрбум ам.доллар хэмээн Блумбэрг мэдээлжээ. “JD.com” компани “Tencent” болон “Walmart”-тай хамтран ажилладаг юм.  Тус компанийн хэвлэлийн албанаас цагдаа нарыг Лю Цяндуныг гэмт буруутайг  нотлож чадаагүй гэж мэдэгджээ. Одоогоор түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих