“U2” хамтлаг Берлин дэх тоглолтоо цуцалжээ

Алдарт “U2” хамтлаг Германы нийслэл Берлин хотын Мерседес-Бенз Арена цэнгэлдэхэд хоёх дахь өдрийн тоглолтоо эхлээд удаагүй байхад тус хамтлагийн гоцлол дуучин Боно тоглолтоо үргэлжлүүлж чадахгүй гэдгээ учирлан, фэнүүдээсээ уучлалт хүссэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Дуучны хоолой сөөж, дуулахад бэрхшээл учирсан аж. Тэрбээр “Намайг үнэхээр уучлаарай дуулж чадахгүй нээ. Үргэлжлүүлэх боломжгүй боллоо” гэж хэлээд тайзыг орхижээ. Дуучны эрүүл мэндийн шалтгаанаас болж Берлин дэх тоглолт цуцлагдсан байна.

Уг мэдээллийн дараахан Боно “Миний дуу хоолой эргэж ирсэн учир бүх тоглолт хуваарийн дагуу үргэлжлэх болно. Маш туршлагатай эмчид үзүүлсэн. Тэрбээр хоолой зүгээр байна гэж хэлсэн” гэж мэдэгдэв. Боно “Бид Берлинд эргэн ирж, дуусгаж чадаагүй тоглолтоо хийх болно” гэлээ. “U2” хамтлаг ирэх арваннэгдүгээр сарын 13-нд Берлинд дахин тоглохоор болжээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн