888.jpg

2020-04-01 12:23
Туркменистаны төр засгаас хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэндээ “коронавирус” гэдэг үгийг хэрэглэхийг бүрмөсөн хориглож, ЭМЯ-ны мэдээллийн хуудсанд COVID-19 гэх үгийг дурдахгүй байх анхааруулга өгсөн тухай “Хил хязгааргүй сэтгүүлчид”-д мэдээлжээ. Туркменистаны төр засаг үүгээрээ коронавирусийн цар хүрээтэй холбоотой мэдээллийг иргэдээсээ нуух гэж байна. “Коронавирус” гэх үгийг гадаа гудамжинд болон олон нийтийн газар ашигласан, мөн маск зүүсэн иргэдийг баривчилж […]

https___s3-ap-northeast-1.amazonaws.com_psh-ex-ftnikkei-3937bb4_images_2_9_8_6_24736892-2-eng-GB_Cropped-1580482136タイ新型肺炎■チャイナタウン20200131234609973_Data-1024x576.jpg

2020-04-01 09:48
Тайландын Вант улсад 04 дүгээр сарын 01-нд тун болгоомжтой тоглоом шоглоом хийх хэрэгтэй. Учир нь тус улсын ерөнхий прокурорын газраас COVID-19-ийн сэдвээр тоглоом тохуурхал хийж, худал мэдээлэл цацвал шоронд хорино гэдгийг иргэддээ анхааруулжээ. “Анхаар! Онц байдлын энэ нөхцөлд 04 дүгээр сарын 01-ний Инээдмийн баяраар интернэт, олон нийтийн сүлжээ, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн халдвартай холбоотой […]

corona-1024x683.png

2020-04-01 09:06
-Хүн төрөлхтөнд цар тахал болтлоо өссөн испани ханиадтай хэрхэн тэмцэж байсан тухай 14 баримт- Аливаа улс орнуудын коронавирустэй тэмцэж буй арга хэмжээ ХХ зууны эхний хагаст гарсан тахалтай тэмцэх арга хэмжээнээс ялгарах зүйл бага байна. Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлөөр дэлхий даяар “испани ханиад” эрчимтэй тархаж эхэлсэн юм. Өвчний талаар бодит мэдээлэл байхгүй хүн амд хэд […]

fddd-1024x683.png

2020-04-01 08:33
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ үеэр Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко түүнтэй уулзаж, ажлаа танилцуулж байв. Тэдний гар барин мэндчилж, хамтдаа эмнэлгийн тасгуудаар алхаж байгаа зураг Оросын хэвлэлүүдэд нийтлдэгдсэн юм. Тэгвэл Проценко шинэ коронавирусийн халдвар авч, тусгаарлагдсаныг […]

india-silent-valley-forest-889x592.jpg

2020-03-31 16:37
Энэтхэг улс аяллаас ирсэн иргэдээ хаана тусгаарлах арга олохгүй, ойд тусгаарлах шийдвэр гаргажээ. Баруун Бенгала мужийн долоон иргэн аялж яваад төрөлх тосгондоо иртэл эмч нар тэднийг бусад хүмүүстэй хавьтахыг хоригложээ. Тэд ч гэртээ өөрсдийгөө тусгаарлая гэхэд тусгаарлах нөхцөл байхгүй тул ойд амьтдад ажиглалт хийдэг, түр орогнох байр болсон ойн манааны шовгоруудад тусгаарлагдахаар болжээ. Харин Туркт […]

1muur.jpg

2020-03-31 15:20
Бельгийн мал эмнэлгийн алба коронавирустэй муур бүртгэж авчээ. Энэ амьтан эзнээсээ вирусийн халдвар авсан гэнэ. Үүгээрээ Европт коронавирусийн халдвар амьтанд дамжсан анхны тохиолдол болсон аж. Бельгийн вирус судлаач Эммануль Андре муурыг цаашид халдвар тархахад нөлөөлөх дамжуулагч гэж үзэж болохгүй гэсэн байна. Мэргэжилтнүүд ч амьтдаас хүнд вирус дамжих магадлал хүнээс хүнд дамждагтай харьцуулахад харьцангуй бага гэжээ. […]

17-1-1024x682.jpg

2020-03-31 07:50
Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа… “Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ. Чатэм-Хаусын захирал  Робин […]

fauci-1.jpg

2020-03-30 09:49
Коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах үүднээс орон даяар хэрэгжүүлсэн зайнаас харилцах удирдамжийг дахин 30 хоногоор сунгалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар ням гаргийн орой мэдэгджээ. Хоёр долоо хоногийн өмнө Трампын танилцуулсан удирдамжийн хугацаа өнөөдөр дуусах юм. Түүний мэдэгдсэнээр, нас баралтын тоо ирэх хоёр долоо хоногийн хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрэх магадлалтай байгаа тул […]

20.png

2020-03-30 09:34
Коронавирусын цар тахал бол Берлиний хана нурж, “Леман Бразерс” дампуурч сүйрсэнтэй нэг адил дэлхий дахиныг цочроосон бөгөөд дөнгөж саяхнаас л бид сэхээ авч энэхүү цар тахлын хол ойрын үр дагаврын талаар эргэцүүлж эхэлж байна. Энэ өвчин олон хүний амь амьдралыг сүйтгэж, зах зээлийн ажил үйлсэд үймээн сандрал учруулж, Засгийн газруудын чадамжийг илтгэн харуулсан (эсвэл чадамжгүйг) […]

07aeb7_moscow_self_isolation_x974.jpg

2020-03-30 08:54
ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ. “Өнөөдөр би COVID-19 тархалтыг хязгаарлах нэмэлт арга хэмжээний захирамжинд гарын үсэг зурлаа. Маргаашаас эхлэн Москва хотын бүх оршин суугчид гэр гэртээ өөрийгөө тусгаарлах горимд шилжих болж байна” гэж Собянин сошиал хуудсандаа бичсэн байна. Иргэд […]