Тайландын Вант улсад 04 дүгээр сарын 01-нд тун болгоомжтой тоглоом шоглоом хийх хэрэгтэй. Учир нь тус улсын ерөнхий прокурорын газраас COVID-19-ийн сэдвээр тоглоом тохуурхал хийж, худал мэдээлэл цацвал шоронд хорино гэдгийг иргэддээ анхааруулжээ.
“Анхаар! Онц байдлын энэ нөхцөлд 04 дүгээр сарын 01-ний Инээдмийн баяраар интернэт, олон нийтийн сүлжээ, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн халдвартай холбоотой тоглоом тохуурхал хийж, худал мэдээлэл цацвал 2 хүртэл жилээр хорих буюу 40 мянган тайланд бат (ойролцоогоор 1300 ам.доллар)-аар торгоно” гэж ерөнхий прокурорын газрын хэвлэлийн орлогч нарийн бичгийн дарга Косонлават Интхучунионг мэдэгджээ. Тайландын засгийн газар хилээ бүрмөсөн хаасан юм.