Таныхаас ч хямдхан машин унадаг алдартнууд

Хэдэн саяын хөрөнгөтэй алдартнуудыг тансаглал дунд үргэлж умбаж байдаг гэж та боддог бол эндүүрчээ. Олон алдартан минималист хэв маягт дуртай болохоор элдэв маяг чимэггүй амьдарч, мөнгийг зөвхөн хэрэгтэй зүйлд л үрдэг. Үнэн хэрэгтээ Холливудын нэртэй оддоос цөөнгүй нь энгийн хүмүүсийн унадаг машинд дуртай.
1. Cameron Diaz-Toyota Prius
Кэмерон Диас нэгэн цагт Холливудын хамгийн их орлоготой жүжигчдийн нэг байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр экологийн хувьд цэвэр гэгдэх Toyota Prius машинаар бардам давхидаг.
2. Жастин Тимберлейк-Volkswagen Jetta
Жастин Тимберлейк ч маргаангүй дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг. Гэхдээ түүний автомашины сонирхол үнэхээр этгээд. Тэрбээр хаа сайгүй байдаг Volkswagen Jetta унадаг.
3. Tom Hanks-Scion xB
Өнөө үед дэлхийн олон алдартан үнэтэй машины оронд экологид ээлтэй, цэвэр машин сонгодог болжээ. Том Хэнкс ч ялгаагүй тэдний нэг. Тэрбээр олон жил Scion xB унаж байгаа бөгөөд түүндээ ч сэтгэл хангалуун байдаг гэнэ.
4. Дэниел Рэдклифф-Fiat Grande Punto
Харри Поттерын цувралаараа асар их алдар хүндэд хүрснээсээ хойш Дэниэль өөрийгөө эрхлүүлж, тансаглалд умбалгүй Fiat Grande Punto хэмээх машин л унадаг болжээ. Тэрбээр ийм машин сонгох болсноо мөн л экологид аюулгүй гэж тайлбарласан байдаг.
5. Кристиан Бэйл-Toyota Tacoma
Дэлгэцнээ тэрбээр ер бусын машинтай Брюс Уэйн байж болох ч амьдрал дээрээ тэрбээр ачааны загварын нэг машинаа унаад 17 жил болж байна. Тэрбээр бат бөх, эвдэрдэггүй гэдэг утгаараа Toyota Tacoma машиндаа маш их хайртай.
6. Леонардо Ди Каприо-Toyota Prius
Хүрээлэн буй орчныг хамгаалах дуртайгаараа алдартай Леонардо ДиКаприо Кэмерон Диасын адил экологид цэвэр Toyota Prius хөлөглөдөг.
7. Марк Уолберг-Toyota Sienna Минивэн
Итгэнэ үү, байна уу, өөрөө л мэд. Гэхдээ энэ сайхан залуу Sienna унадаг бөгөөд түүндээ ч хайртай. Эллен Деженерестэй хийсэн ярилцлагынхаа үеэр Марк 4 хүүхдээ энэ машинд нь дуртай гэсэн бол эхнэр нь юу ч болсон машинд нь суухгүй гэжээ.
Эх сурвалж: zen.yandex.ru
Орчуулсан: Э.МАРТ