Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Батдорж, Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Т.Цэрэндорж нар гал түймэр унтраах даралтын хоолойг хатаах төхөөрөмжийг зохион бүтээжээ.
Тус төхөөрөмж нь гал түймэр унтраах даралтын 77 мм-ийн хоолойноос доош хэмжээтэй бүх төрлийн норсон хоолойг 15-30 минутанд халуун агаарын урсгал ашиглан бүрэн хатаах зориулалттай аж.
Одоогийн байдлаар төхөөрөмжийг Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангид туршилтын байдлаар ашиглаж байгаа бөгөөд цаашид бусад анги, салбарыг хангахаар төлөвлөжээ. Мөн тус төхөөрөмжийг ашиглан хөдөлмөр хамгааллын хувцсыг хатаах, хөлдсөн автомашиныг халаахад ашиглах боломжтой юм байна.