Израилийн Эрүүл мэндийн сайд Яаков Лицман коронавирусийн халдвар авсан гэж Израилийн ЭМЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
Лицман болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн тул хөл хорионд орсон гэнэ. Сайд гэртээ байх хугацаандаа ажил үүргээ гүйцэтгэнэ. Израилийн ЭМЯ-ны мэдээлснээр тус улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 6092-т хүрч, 25 хүн нас бараад байгаа аж.
ДЭМБ-аас 03 дугаар сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт COVID-19 өвчлөлийг цар тахал хэмээн нэрлэсэн юм. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд дэлхий дээр энэ өвчний халдварын 820 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 40 мянга гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: ria.ru