-Хүн төрөлхтөнд цар тахал болтлоо өссөн испани ханиадтай хэрхэн тэмцэж байсан тухай 14 баримт-
Аливаа улс орнуудын коронавирустэй тэмцэж буй арга хэмжээ ХХ зууны эхний хагаст гарсан тахалтай тэмцэх арга хэмжээнээс ялгарах зүйл бага байна. Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлөөр дэлхий даяар “испани ханиад” эрчимтэй тархаж эхэлсэн юм. Өвчний талаар бодит мэдээлэл байхгүй хүн амд хэд хэдэн хориг үйлчилж байжээ. Үүний үр дүнд хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн гэдэг. Эцсийн эцэст цар тахлыг зогсоож чадсан хэдий ч асар их хохирол амсаж, янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр 20-100 хүн халуун амиа алдсан аж.
-Тухайн үед хүн олноор цугларахыг хязгаарлах зорилгоор хотуудын зугаацлын төвүүдийг хаажээ. Тухайлбал бүжгийн заалж, кино театрууд ажиллахаа больж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг цуцалжээ. Уг арга хэмжээ ч үр дүнгээ өгч, элдэв баяр цэнгээн, арга хэмжээ зохион байгуулаагүй газруудад өвчлөл, нас баралт буурч эхэлсэн байна.
-Талийгаачдыг нутаглуулах буяны ажиллагааны салбарууд ачааллаа дийлэхгүйд хүрч, моргууд цогцсоор дүүрсэн тул зарим айл өрхүүд оршуулгын ажиллагаанаас өмнө талийгаачдаа гэртээ хадгалж байжээ. Авсны хомсдолд орсон тул энгийн хайрцагт ч хийж байв. Уран гартнуудыг бүгдийг нь авс урлахыг, энгийн ажилчдыг шарилын газар ухаж бэлтгэхийг уриалж байлаа.
-Самбайн уяаг энд тэндгүй ашиглаж байв. Зарим нь самбайндаа камфор шингээдэг байсан нь өөрсдийгөө илүү хамгаалах гэсэнтэй холбоотой. Зарим газруудад амны хаалт зайлшгүй зүүх ёстой гэж байсан юм. Тухайлбал, Сан-Францискод олон нийтийн газруудад амны хаалтгүй явбал торгож байв. Гэсэн ч эдгээр арга хэмжээ үр дүн муутай байжээ.
-Орон сууц, оюутны дотуур байрыг түр эмнэлэг болгов. Энгийн эмнэлгүүд дүүрсэн тул ийм арга хэмжээ авсан юм. Зарим өвчтөнийг гадаа хүртэл байршуулж байжээ.
-Зарим хотод хөл хорио тогтоожээ. Хүн амыг гэрт нь, эсвэл тусгайлан байгуулсан газруудад тусгаарлаж байв. Ийм хатуу арга хэмжээг хаа сайгүй авч байгаагүй юм. Тухайлбал Нью-Йоркийн засгаас иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудалд соён гэгээрүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллаж байжээ.
-Вирусийн тухай мэдлэг дутмагаас болж эмнэлгийн ажилтнууд үе үе эмчилгээний этгээд арга хэмжээ авч байв. Жишээ нь гэхэд өвчтөнүүдэд үзүүлэх нэмэлт тусламжинд архи, согтууруулах ундааны хэрэглээ орж байв. Оргилуун дарсыг бөөлжис зогсооход хэрэглэж байсан бол вискиг бүрэн оношлогдоогүй өвчтөнд бичиж өгч байлаа.
-1918 онд Дэлхийн нэгдүгээр дайн үргэлжилж байсан. Дайны ар талд эмч мэргэжилтнүүд, тэр дундаа сувилагчдын хомсдол үүссэн юм. Эмнэлгийн ажилтнуудыг сайн дурын хүмүүсээр нөхөж байв. Цар тахал ихээр дэгдсэнээс болж зарим нь эмнэлэгт ч хандах боломжгүй болсон. Зарим өрх айл сувилагчдыг хулгайлж, халдвар авсан хүмүүсийг нь эмчлэхийг шаардаж байлаа.
-Өвчний тархалттай тэмцэхийн тулд улс орнууд дэлгүүр эзэмшигчдээс ид ачааллын цагаас ажиллахгүй байж, худалдан авагчдынхаа тоог хязгаарлах, худалдааны заалуудаар явах хүмүүсийг цөөлөх уриалга гаргаж байв.
-Хүмүүс сандрал, айдас түгшүүр, маргаашийн өдөртөө итгэлгүй байдлаа хошин шог, тэр дундаа хар шогоор нөхөж байв. Тухайлбал, гавал, араг ястай баг өмсдөг байжээ.
-Өвчинтэй тэмцэхийн тулд хүмүүс янз бүрийн арга хэрэглэж байсны нэг нь сармис. Хүмүүс сармисыг хоолондоо хэрэглэхээс гадна хүзүүндээ сондор болгон зүүж байжээ.
-Испани ханиад нийгмийн харилцааг хязгаарлаж, хүмүүс вирус авчихгүйн тулд бусадтайгаа харилцах нь цөөрч эхэлжээ.
-Хотууд болон үйлдвэрүүдэд хүмүүсийг олон нийтийн газарт нулимахгүй байх тэмдгүүд бий болж эхэлжээ. Учир нь нулимах нь испани ханиад тараадаг гэж байв. Зарим хотод, тухайлбал, Нью-Йоркт нус шүлсээ хаяхыг шууд хориглож, зөрчвөл торгож байв.
-Ханиадны цар тахал ямар нэгэн асуудалд таагүйгээр хандах хандлагыг бий болгож байлаа. Энэ ханиадыг Герман улс Дэлхийн нэгдүгээр дайнд ялахын тулд боловсруулсан зэвсэг гэсэн хувилбар ч гарч байв. Үүний зэрэгцээ ард түмэн уг өвчнийг Испани гаралтай гээд, испани гэж нэрлэсэн бол испаничууд өөрсдөө болохоор уг ханиадыг франц ханиад гэж байлаа. Дэлхийн олон оронд энэ өвчинд цагаачид нэрвэгдсэн нь цэвэр цэмцгэр бус, хариуцлагагүй байдалтай нь холбоотой байлаа.
-АНУ-д Вудро Вильсоны “Өдөөн хатгалтын тухай” хуулиар бол Дэлхийн нэгдүгээр дайны нөхцөлд нийгмийг түгшээж эмх замбараагүй болгох ямар ч мэдээллийг хориглосон. Тиймээс Америкийн сонинууд анхнаасааа энэ цар тахлын хүндрэлийг дарагдуулж байв. Харин эсрэгээрээ Испани улс дайнтай холбоогүй байсан болохоор хэвлэл мэдээлэл нь цензурт баригдалгүй мэдээлэл хүргэж байснаас болж 1918-1919 оны цар тахал “Испани ханиад” нэрээрээ алдаршсан байна. Испани улс уг өвчний талаар мэдээлсэн анхны улс болсон билээ.
Эх сурвалж: life.ru
Орчуулсан Э.МАРТ
13 comments
яаж эдгэсэн юм бол
20-100n hvn ongorsiim vv
100 сая хүн буюу дэлхийн хүн амын 4ний 1 үхсэн байдын блээ
Дэлхийн хүн ам 1.7 тэрбум байлаа. Их мэдэмхийрэх дэмий шүү.
50 сая шуу дээ, довийлгоод хоороод байх юм аа.
500 say hun burhan bolson
xaxa orchuulga gej avah yum algaa
y
Shal teneg yum bichih yum ter ue odoo ue 2 adilhan uu
Corona n iluu aimr bnaa. 20-100 myangan hun ami nasaa aldsiim bol. Coronagiin uhel iluu garna.
500 say hun burhan bolson
10 jiliin hugtsaa yum hish uu hartsuulalt oor bnaa,
Tuhain ued Delhin hun am 2 ter bum hurch baisan na dawhardsan toogoor 500say hun ami nasaa aldsan haramsaltai tsar tahal ym hun amin 4/1 hubi ni shataagdaj shoroond bulshlagdsan azi tivd neeh orgon delgereegui ni odoo giin enetheg hytad hun amin het osoltond oroh shaltgan gej oilgo 500say hun ene bol bodit too