Эмч мэргэжилтнүүд мөөгний давуу талуудыг нэрлэж байна.
- Мөөг нь хүний бие махбодыг системийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг олон бодис агуулдаг. Түүнчлэн витамин, эрдэс бодисын эх сурвалж учраас улирлын ханиад томууны ид дэгдэлтийн үеэр ч эрүүл мэндийг дэмждэг хүнс юм. Сархиагийг хүнсэндээ хэрэглэвэл гуурсан хоолой, уушгинд сайн бол хумбан шар нь А, В, В1 витаминаар баялаг, селен, цайр ихтэй учраас дархлаанд сайнаар нөлөөлдөг.
- Шиитаке мөөг, рейши, мейтаке мөөгний ханд нь өвчин үүсгэгч нянгуудтай тэмцэх чадвартай.
- Мөөгийг зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй хүнс гэж үздэг.
- Цагаан мөөгөнд судасны хана бэхжүүлэх никотины хүчил агуулдаг. Мөн ийм мөөгийг хүнсэндээ хэрэглэснээр төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас зайлсхийж болно.
- Хумбан шар мөөгийг чихрийн шижинтэй хүмүүст зөвлөдөг. Учир нь нойр булчирхайн үйл ажиллагааг сэргээдэг байна. Гэхдээ энэ мөөгийг 6-аас доош насны хүүхдүүд болон хоол боловсруулах замын асуудалтай хүмүүс хэрэглэж болохгүй.