Өвчин гэдэг хэнийг ч ялгадаггүйн жишээ бол энэ. Дан Кретинский хэмээх Чехийн бизнесмэн гуравдугаар сарын дундаас эхлэн хөл хорионд орсон тухайгаа саяхан олон нийтэд мэдэгдсэн билээ. Тэрбээр өөртэй нь хавьтсан 27 хүнтэй хамт шинжилгээ өгөхөд зөвхөн өөрөө л халдвар авсан болох нь батлагджээ.
Тэрбумтны биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд биеийн байдал нь маш хурдан сайжирч байна.
Кретинский бол эрчим хүчний EPH компанийн эзэн. Тэрбээр Европ даяар хөрөнгөтэй, 50 орчим компанитай. Мөн хөлбөмбөгийн клубын эзэн юм байна. Тэр ч бүү хэл загвар, спортын тухай хэд хэдэн сэтгүүл эзэмшдэг.
Түүний хөрөнгө 8 тэрбум америк доллараар үнэлэгддэг. Кретинский Праг хотод тансаг харшид амьдардаг бөгөөд Porshe Panarema хөлөглөдөг, хоёр хүүхэдтэй ч эхнэргүй нэгэн аж.
Коронавирус авсан тэрбумтан хувийн амьдралаа маш их нууцалж, хүүхдүүд, амрагуудынхаа зургийг хэвлэлүүдээр бараг гаргадаггүй.
Эх сурвалж: zen.yandex.ru
Орчуулсан Э.МАРТ
1 comment
Хүүхэн сольж, хүмүүсийг гомдоож, мөнгөндөө эрдэж явдаг бардам хүмүүсийг л корона андахгүй очиж наалдаад байгаа шүү…