Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…
“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ.
Кишор Махбубани: Хятадыг баримжаалсан глобалчлал
/Сингапурын үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, “Хятад улс ялсан уу? Америкийн тэргүүллийг сөрсөн Хятадын сорилго” (Has China Won? The Chinese Challenge to American Primacy) номын зохиогч /
-Глобал эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг COVID-19-ийн цар тахал өөрчлөхгүй. Харин тэрээр нэгэнт эхэлсэн өөрчлөлтүүдийг түргэтгэнэ. Өөрөөр хэлбэл, АНУ-ыг баримжаалсан глобалчлалаас хөндийрч, Хятадыг баримжаалсан глобалчлал руу шилжих тухай өгүүлж байгаа хэрэг.
Энэ чиг хандлага яагаад хадгалагдсан хэвээр байх вэ. АНУ-ын хүн ам глобалчлал, олон улсын худалдаанд итгэхээ больсон. Ерөнхийлөгч Трамптай хамт болон бас түүнгүйгээр чөлөөт худалдааны тухай хэлэлцээр хор хохирол учруулсаар байгаа. Харин Америкаас ялгаатай нь Хятад улсын итгэл алдраагүй. Яагаад? Үүний учир шалтгаан түүхэн гүн гүнзгий. 1842-1949 он хүртэлх гутаагдан доромжлуулсан зуун жил өөртөө найдах, гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлах дэмий хоосон оролдлогын үр дагавар болсныг энэ улс орны удирдагчид одоо маш сайн ойлгож байгаа. Харин эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн сүүлийн хэдэн арван жил бол олон улсын хамтын ажиллагааны үр дүн байсан. Хятадын ард түмэнд мөн өөртөө итгэх соёлын итгэл бий болж, бат бөх бэхэжсэн билээ. Хятадууд өөрсдийгөө хаана ч, юугаар ч өрсөлдөж чадна хэмээн үздэг болсон.
Тийм болохоор, (энэ тухай би өөрийнхөө “Хятад улс ялсан уу?” хэмээх шинэ номдоо бичиж байгаа) Америкийн Нэгдсэн улсын хувьд сонголт маш бага болсон. Хэрэв Америкийн гол зорилго нь дэлхийд ноёрхлоо хадгалж үлдэхэд орших аваас улс төр, эдийн засгийн салбарт Хятад улстай сөргөлдөх геополитикийн өрсөлдөөнөө үргэлжлүүлэхээс өөр аргагүй болно. Харин амьдралын нөхцөл байдал нь муудаж байгаа Америкийн ард түмний аж байдлыг дээшлүүлэх явдал АНУ-ын зорилго юм бол БНХАУ-тай тэд хамтарч ажиллах ёстой. Хамтын ажиллагаа бол шилдэг сонголт гэдгийг эрүүл саруул ухаан хэлж байна. Гэхдээ АНУ-ын зүгээс Хятадтай дайсагнах хандлага (үндсэндээ улс төрийн бодлогын тухай өгүүлж байгаа хэрэг) баримталж байгаа тохиолдолд эрүүл саруул ухаан давамгайлах нь юу л бол.
1 comment
Тэнэгт