-АНУ дахь коронавирусийн нөхцөл байдлын бодит үнэн-
АНУ-д хамгийн сүүлчийн мэдээллээр коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо 200 мянгыг давж байна. Харин эмнэлгийн байгууллагууд өвчтөний их урсгалтай хэрхэн тэмцэж байгаагаа нуухыг оролдсоор байгаа гэнэ.
“Эмнэлгүүдэд сувилагч, бусад мэргэжилтнүүдэд болж байгаа бодит байдлыг мэдээлэхгүй байхыг үүрэгдсэн” гэж Вашингтоны эмнэлгийн ажилтнуудын байгууллагын төлөөлөгч Рут Шуберт мэдэгджээ.
Чикагогийн нэгэн сувилагч хамт ажилладаг хүмүүстээ хамгаалалтын хувцас аль болох их өмсөх хэрэгтэй гэж уриалснаасаа болоод ажлаасаа халагджээ. Тэрбээр олон эмнэлэгт ажилтнуудад нь энгийн маск зүүхэд л хангалттай гэж худлаа ярьж байгаагаас болоод сувилагч нар өвдөж, нас барж байна гэжээ.
Нью-Йоркийн эмч Шамит Патель АНУ-ыг Италийн түүхийг давтаж байна гэж буруутгаж, удахгүй эмч нар хэнийг эмчлэх вэ, хэнийг үхүүлэх вэ гэдгээ шийдэхээс өөр аргагүй болно гэжээ.
Одоогийн байдлаар АНУ-д нас барсан хүмүүсийн цогцсыг хадгалах байр ч хомсдолд ороод байгаа юм. Холбооны онц байдлын үеийн удирдлагын агенлагаас Нью-Йорк руу 85 ширхэг хөлдөөгчтэй ачааны машин илгээхээс өөр аргагүй бол Нью-Йоркийн шүүх эмнэлгийн тасагт ч “цогцосны туслах агуулах” хүртэл байгуулжээ. “Хамгийн сүүлд 2001 оны есдүгээр сарын 11-нд л ийм арга хэмжээ авч байсан” гэж материалд тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна АНУ-д Үндэсний стратегийн нөөцөнд байсан хувийн хамгаалалтын хэрэгслийн нөөц бараг дууссан аж.
Эх сурвалж: https://www.kp.ru/online/news/3819520/