2021-03-24 19:34
Хонконгийн вакцинжуулалтын төв лхагва гарагт Германаас худалдан авсан BioNTech компанийн коронавирусний вакциныг ашиглахаа зогсоолоо. Учир нь хамгийн сүүлд авчирсан хэсгийн нэг нь савлагаандаа доголдолтой болох нь илэрчээ. Энэ шалтгаанаар Макао ч мөн вакцины хэрэглээг зогсоосон байна. Одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй юм. БНХАУ-ын тусгай засаг захиргааны BioNTech-ийн вакцины дистрибьютер нь Шанхайн Fosun Pharma компани аж. […]










