Хонконг, Макао BioNTech-гийн вакциныг зогсоолоо
2021-03-24 19:34

Хонконгийн вакцинжуулалтын төв лхагва гарагт Германаас худалдан авсан BioNTech компанийн коронавирусний вакциныг ашиглахаа зогсоолоо. Учир нь хамгийн сүүлд авчирсан хэсгийн нэг нь савлагаандаа доголдолтой болох нь илэрчээ.
Энэ шалтгаанаар Макао ч мөн вакцины хэрэглээг зогсоосон байна. Одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй юм. БНХАУ-ын тусгай засаг захиргааны BioNTech-ийн вакцины дистрибьютер нь Шанхайн Fosun Pharma компани аж.
Эх сурвалж: tass.ru
Орчуулсан Э.Март