Баянхонгор аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Баянхонгор аймагт 20 иргэн ба “Сэмжид Хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлсэн 5 иргэн байжээ. Тус сумаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд шууд шилжүүлж шинжилгээг Улаанбаатар хот руу явуулаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр 14:00 цагт шинжилгээний хариу гарч “Сэмжид Хужирт” сувилалд амарсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж тус аймаг улбар шар түвшин рүү шилжлээ.
Аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг тусгай цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримтлан аль болох гэртээ байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Л.Баяр