Өнөөдөр (2021.03.24) Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 11:30 цагт амтлах, үнэрлэх мэдрэмж муудаж, халуурсан шинж тэмдэгтэй сэжигтэй тохиолдол илэрсэн учир тус аймгийн яаралтай хариу арга хэмжээний баг тандалт судалгаа хийн ажиллажээ. Тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу 16:00 цагийн үед коронавирусийн халдвар авсан гэдэг нь баталгаажсан талаар Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Халдвар авсан иргэнийг аймгийн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдсан байна. Ойрын хавьтлуудын өгсөн урьдчилсан мэдүүлгээр Баян худалдааны төв, Энэрэл төв, Эрдэнэ багийн 20-р сургууль, Хивсний үйлдвэр зэрэг газруудыг тусгаарлалтад авсан байна.
Л.Баяр