2021-03-24 18:421min00

Архангай аймгийн Тариат, Хангай суманд хөдөлгөөн хязгаарлалаа

arhangai

Улаанбаатар хотоос томилолтоор Архангай аймагт ажиллаж байсан дөрвөн иргэний хоёроос КОВИД-19-ийн халдвар илэрсэн тул Тариат, Хангай суманд хөл хорио тогтоогоод байна.

Учир нь тухайн халдвар авсан иргэд Тариат, Хангай сумдаар хооллож, хоносныг тогтоосон учир аймгийн Шуурхай штабын тандалт судалгааны баг үргэлжлүүлэн ажиллаж тухайн сумдын орох гарах хөдөлгөөнийг хаажээ.

Томилолтын баг Өвөрхангай, Завхан, Архангай чиглэлийн маршруттай явж байсан бөгөөд батлагдсан тохиолдлын хоёр иргэн болон томилолтын багийг өнөөдөр Улаанбаатар хот, ХӨСҮТ-д зөөвөрлөж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй