Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хурлаар Улсын онцгой комиссоос өнгөрсөн даваа гарагт гаргасан саналыг хэлэлцсэн байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшний зэргийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгаж, халдварын тархалт буурахгүй байгаа хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болжээ. Харин дөрөвдүгээр сарын 5-наас хойш 14 хоногийн хөл хорио тогтоох эсэхийг тухайн үеийн нөхцөл байдлаас харгалзан шийдэх юм.
Ингээд УОК-оос оруулсан саналыг товчхон танилцуулж байна.
- Зарим үйлчилгээний байгууллагууд богино цагаар буюу 20:00 цаг хүртэл ажиллана.
- Шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлыг гэрт нь тусгаарлана. Иргэн өөрөө гэртээ байхгүй гэж үзвэл эмнэлэгт тусгаарлана.
- Цаашид хэсэгчилсэн хөл хориог 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ.
- Ирэх долоо хоногт 65-аас дээш насны ахмадуудад вакцинжуулалт хийнэ.
- Үйлдвэр, үйлчилгээний газар 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг 20:00 цаг болгож нааш татна гэсэн УОК-оос гаргасан саналыг дэмжсэн байна.
Б.Эрдэнэ