Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, түүний гэргий Ким Жон Сук нар Англи-Шведийн AstraZeneca компанийн тарилгыг хийлгэлээ.
Төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар мягмар гарагийн өглөө Сөүлийн Чонногу дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвд коронавирусийн вакцинд хамрагдсан байна.
69 настай Ерөнхийлөгч, 66 настай тэргүүн хатагтай нар насны ангиллаасаа түрүүлээд вакцин хийлгэж байгаа нь энэ юм. Тэд Их Британид болох G7-гийн уулзалтад оролцохын тулд ийнхүү вакцинаа хийлгэжээ.
Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Өмнөд Солонгост өнөөдрөөс 65-аас дээш насныханд вакцин хийж байна. Тус улс AstraZeneca-гийн бэлдмэлийг хоёрдугаар сарын эхээр хүлээн зөвшөөрсөн юм.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: korrespondent.net