АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн шалтгаанаар тун удахгүй ажлаа өгч, дэд ерөнхийлөгч Камала Харрис оронд нь төрийн тэргүүн болно гэж Fox News сувгийн үзэгчид үзэж байна.
“Бүх зүйл эхнээсээ төлөвлөгөөтэй байсан. Байден үргэлж л хэн нэгний зорилгодоо хүрэх хэрэгсэл байсан юм. Удахгүй тэр ажлаа цаашид үргэлжлүүлж чадахгүй нь гээд, түүний оронд дэд ерөнхийлөгч Харрис гарч ирнэ. Түүнийг л эхнээсээ энэ албан тушаалд гаргахыг хүсэж байсан” хэмээн MassiveMemberClub баталжээ..
Kingdomofidiots нэртэй нэгэн хэрэглэгч Байденыг 4 жил АНУ-аа удирдаж чадахгүй байх магадлал өндөр гэжээ. Гэхдээ тэр ядаж завсрын сонгууль хүргэх байх гэж найдаж байгаа гэжээ.
«Байден нэг, хоёр, гурвантаа бүдэрч унахыг харах надад маш эвгүй байсан. Түүнийг ийм насанд нь нам нь ажиллуулж байна гэдэг бараг л гэмт хэрэг мөн », — хэмээн BidenDestroysAmerica мэдэгджээ..
Олон нийтийн сүлжээнийхэн ч мөн Байденыг Атланта руу нисэхийн өмнө болсон явдлыг дуулиан шуугиан болгон хүлэн авч байна. АНУ-ын төрийн тэргүүн онгоцныхоо шатаар өгсөх үедээ хэд хэдэн удаа бүдэрч унажээ. Тэрбээр унасан шалтгаанаа салхитай байсантай холбон тайлбарласан аж.
Үүнээс өмнөхөн гуравдугаар сарын 18-нд Байден олны өмнө үг хэлж байхдаа Камала Харрисыг АНУ-ын Ерөнхийлөгч хэмээн мэдэгджээ. Тэрбээр алдаж хэлснээ ч анзааралгүй, цааш үргэлжлүүлэн ярьсан байна.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта