Австрид дөрөвдүгээр сарын 7-ноос шинэ дүрэм хэрэгжих гэж байна. Дүрмийн хүрээнд дэлгүүр орох хүмүүс коронавирусийн сөрөг шинжилгээний хариутай байх ёстой гэж заажээ.
Өдгөө зөвхөн үсчин, гоо сайхны салон зэрэг үйлчлүүлэгчидтэй контакт харилцаа үүсгэдэг үйлчилгээний салбарынхан л PCR-ын сөрөг хариутай байх ёстой. COVID-19-ийн сөрөг шинжилгээний шинэ шаардлага нь амьдралд нэн шаардлагатай худалдааны цэгүүд болох хүнсний дэлгүүр, эмийн санд ч үйлчлэхээр болж байна.
Үүнээс гадна Австрийн хэд хэдэн бүсэд коронавирусийн өвчлөл өсөж байгаагаас болж улаан өндөгний баяр буюу дөрөвдүгээр сарын 1-6-нд локдаун буюу хөл хорио тогтоох гэж байна.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан: Э.Март