Япон улсын Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас Токиогийн Олимп, Паралимпийн зуны наадамд ирэх албан ёсны төлөөлөгчдийн тоог хоёр дахин цөөлөх боломжийг хэлэлцэж байна.
Олимпийн үеэр гадаадын 90 мянга орчим зочид төлөөлөгч ирнэ. Үүнээс 30 мянга нь тамирчид байх бол үлдсэн нь багийн гишүүд болон үйлчилгээний ажилтнууд байна гэж заажээ. Зохион байгуулагчдын зүгээс тэдний тал хувийг нь танахаар төлөвлөж байна. Харин тэмцээнд шууд оролцохгүй зочдыг аль болох ирэхгүй байхыг зөвлөжээ. Токиогийн олимпийг зохион байгуулах хорооноос COVID-19-ийн улмаас тэмцээнийг гадаадын үзэгчидгүй явуулахаар шийдвэрлэсэн билээ.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.Март