АНУ болон бусад улс орнуудад коронавирусийн вакцин хийлгэсэн хүмүүст бүтээгдэхүүн үнэгүй өгөх, хямдрал, урамшуулал олгох зэрэг ажиллагаа явуулсаар байна.
Тухайлбал, Охайо мужийн Кливлэнд хотод Market Garden шар айраг үйлдвэрлэгч вакцин хийлгэсэн хүмүүст пивоо ердөө 10 центээр үнэлэн худалдана гэжээ. Ийм хөнгөлөлтийг вакцины гэрчилгээтэй хүмүүс л ашиглах боломжтой.
Тэгвэл Охайогийн кино театрууд дөрөвдүгээр сарын 30-наас өмнө вакцин хийлгэсэн хүмүүст 1 кг жинтэй попкорн үнэгүй өгнө гэж мэдэгджээ.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.Март