Мьянмарын мисс Хан Лэй улс орондоо гарсан цэргийн эргэлттэй холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ.
Тайландын Бангкокт хотод болж буй «Мисс Гранд Интернэшнл» тэмцээнд өрсөлдөгч Хан Лэй Мьянмарын цэргийн хунтын хэлмэгдүүлэлтийг шүүмжилсэн мэдэгдэл хийсэн аж. Тус улсад гарсан эсэргүүцлийн үеэр 280 гаруй хүн амиа алдсан юм.
«Би эндээс дэлхий нийтэд нэг зүйл хэлмээр байна. Мьянмарын ард түмнийг авраач. Ямар олон хүн цэргийн зэвсгээс болоод амиа алдаж байна гээч. Гуйж байна, биднийг авраач» хэмээн гоо бүсгүй өчжээ.
« Мьянмарын иргэд ардчиллын төлөө тэмцэн гудамжинд гарч байна. Би Мьянмарын төлөөлөгчийн хувьд би Miss Grand International-ын тайзан дээрээс хүчирхийлэл, дайныг зогсоохыг уриалж байна » хэмээн Хан Лэй Facebook хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: regnum.ru
Орчуулсан Э.Март