Швейцарын Credit Suisse банк шинжээчид, зөвлөхүүддээ маш их хэмжээний гэрээ хийснийх нь төлөө тус бүр 20000 ам.доллар тараахаар болжээ. Энэ нь нэг удаагийн мөнгөн бонус гэнэ. Бусад ажилтнууд нь ч сайн ажилласныхаа төлөө нэмэгдэл урамшуулал хүртэх юм байна.
Credit Suisse банк 2021 оноос эхлэн нийт 112,5 тэрбум ам.долларын гэрээ хийж чаджээ.
Гэтэл Америкийн Goldman Sachs банкны ажилтнууд цар тахлын үеэр хөдөлмөрийн хүнлэг бус нөхцөлд ажиллуулсан гэж гомдоллосон аж. Тэдний ажлын цаг долоо хоногт 95 цаг буюу огт амралтгүй шахам ажиллажээ. Түүнчлэн АНУ-ын Panda Express ресторануудын сүлжээний ажилтнууд ажилтнуудаа нүцгэлэн нэгжсэнийг ёс суртахууны хувьд доромжилсон үйлдэл гэж үзээд, олонх нь шүүхэд өгчээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулсан Э.Март