2022-01-07 09:27
Италийн Цагдаагийн газар Сицилийн мафийн босс, 61 настай Жоаккино Гамминог 20 жилийн турш эрэн сурвалжилсны эцэст саатуулжээ. Түүнийг Google Street View-ийн ачаар хаана байгааг нь олж тогтоосон байна. Тэрбээр 1989 онд хүний амь нас хөнөөсөн хэргээр бүх насаараа хорих ял сонссон аж. Гамминог тухайн үед дайсагнадаг мафи болох Коза Нострагийн гишүүнтэй нэг хүнийг андуурч, бууджээ. […]










