Алматы хотод хүчний 13 дайчин амиа алдсаны 2-ынх нь толгойг тасалжээ

Алматы хотод терроризмын эсрэг ажиллагаа үргэлжилсээр байна. Хотын комендантууд хууль сахиулагчдыг хөнөөсөн явдал нь хот руу дайрсан дээрэмчдийн бүлэглэл алан хядах, хэт даврах шинжтэйг харуулсан үйлдэл боллоо гэжээ.
Алматы хотод хууль сахиулахын 13 ажилтан жагсагчидтай мөргөлдөж амиа алдсанаас 2-ынх нь толгойг тасаджээ. Энэ талаар хотын комендатураас мэдээлснийг “РИА Новости” мэдэгджээ. Казахстаны төрийн “Хабар 24” суваг нэг цагдаагийн толгойг тасалсан гэж мэдээлж байсан юм. Энэ сувгийн сайт VPN-ээр нээгдэхгүй, нэгдүгээр сарын 5-наас мэдээлэл нь шинэчлэгдэхээ болжээ.
“Интерфакс” агентлагийн мэдээллээр Алматы хотод алан хядагчдын гарт хууль сахиулахын 353 ажилтан өртсөн гэжээ.
Хүчнийхэн энэ сарын 6-нд алан хядах ажиллагаатай тэмцэх ажиллагаа явуулж, цагдаагийн байр руу дайрсан хэдэн арван эсэргүүцэгчийг баривчилжээ. Тусгай ажиллагаанд 300 орчим ажилтныг хүч нэмэгдүүлсэн байна.
Эх сурвалж: FOCUS
8 сэтгэгдэлтэй
Bileg
2022-01-07 10:51 at 10:51
Хувьсгалчид л гэх, тэгснээ алан хядагч террористууд л гэх. Тодорхой, баталгаатай мэдээлэл өгч чадахгүй бол ингэж оронцоглоод яах юм
Зочин
2022-01-07 16:54 at 16:54
Толгой тасдах алан хядагч … Үхсэн хувьсгалч…
Zichin
2022-01-08 00:08 at 00:08
Tiim l bhdaa zuger humuus hunii tolgoi tasdahgui msnai mongolchuud yg bidit baidliig bsij husseneeree koment bichij soliorchbugch bainda
аа
2022-01-07 18:34 at 18:34
Тусгай ажиллагаанд 300 орчим дайсныг хүч нэмэгдүүлжээ. -Энэ яг яасан гэнээ хха
эмээ
2022-01-08 00:17 at 00:17
Тийм гэнээ хө 300н дайсан хүч нэмэгдүүлсэн юм гэнээ хүүхээ!!!
Зочин
2022-01-07 20:26 at 20:26
Bichih gej medreltddeg boljee, balai ymu haashain!
Aya
2022-01-07 23:10 at 23:10
Kkk.Bichsen yumaa ergeed neg unshij bmaar yum.Daisnyg huch nemegduulne gej yadag bolj bna?
Зочин
2022-01-09 13:32 at 13:32
Дээрэм тонуулч алан хядагчтай ярьж ойлгуулах цагийн гарз.шууд устгах хэрэгтэй