Швейцарын Олимпийн хорооны тэргүүн Ральф Штокли 2022 оны Бээжингийн өвлийн олимпийг цар тахлаас болоод хойшлуулах саналыг Олон улсын олимпийн хороонд гаргажээ.
“Тамирчдад COVID илэрч, янз бүрийн тэмцээн уралдаанд оролцож чадахгүй боллоо гэсэн мэдээллийг бид бараг өдөр бүр сонсонж байна. Бидэнд нээлтийн ёслол болоход тун бага хугацаа үлдээд байна. Бид олимпийг цуцлах юм уу хойшлуулах боломжийг хэлэлцэх хэрэгтэй байна. Хэрэв Бээжинд шилдэг тамирчид байхгүй бол маш хүнд байх болно. Энэ бол албан ёсны санал, хүсэлт биш, гэхдээ бид энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна” хэмээн Штокли RTS-д мэдэгджээ.
Хятадын нийслэлд болох өвлийн олимпийн наадам ирэх сарын 4-20-ны хооронд болно. Тамирчид энд 109 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Эх сурвалж: Vesti.ru