Казахстанд шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардсан жагсаал цуглаан орон даяар дэгдсэн эсэргүүцэл болсон юм. Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Аскар Мамин тэргүүтэй Засгийн газраа огцруулах шийдвэр гаргаж, улс орон даяараа онц байдлын дэглэм тогтоосон. Хэд хэдэн хотод нөхцөл байдал тайван бус хэвээр байна. Казахстаны Ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүсэж, эсэргүүцэгчдийг “алан хядагчид” гэсэн юм.
Алматы хотын төв, Бүгд Найрамдах улсын талбай дээр буун дуун гарчээ. Эсэргүүцлийн үеэр Казахстанд ойролцоогоор 92 сая доллар буюу 81 сая еврогийн хохирол учирсан гэсэн тооцоог Казахстаны Бизнес эрхлэгчдийн үндэсний танхим гаргажээ.
Эсэргүүцлийн үеэр хууль сахиулах байгууллага нь ажиллагаа явуулж, Алматы хотоос 2000 жагсагчийг цагдан хорьсныг ДХЯ нь мэдээлжээ. Мөн хотын гудамжуудыг цэвэрлэх ажиллагаа үргэлжлүүлсэн байна.
Европын холбооноос Казахстаны иргэдийг тайван байж, улс орныхоо тусгаар тогтнолыг хадгалж үлдэх ёстой гэж уриалсан байна. Хүчирхийллийг зогсоох ёстой гэж Европын холбооны төлөөлөгч мэдэгджээ.
Харин Хятад улс Казахстаны асуудлыг энэ улсын дотоод хэрэг, нөхцөл байдал хурдан сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ талаар БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь хэлсэн байна.
Эх сурвалж: DW