Казахстаны Ерөнхийлөгч Токаев эмх замбараагүй байдлыг өдөөсөн халдлага үйлдэгчдийн тоог 20 мянган хүн хэмээн тооцоолжээ. Террористууд Алматы хотод дор хаяж зургаан удаа халдлага үйлдсэн бөгөөд тэдний зарим нь гадаад хэлээр ярьдаг гэж Касым-Жомарт Токаев мэдэгдсэн байна.
Казахстаны Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт өөрийн твиттер хуудсандаа англи хэлээр хэд хэдэн мессеж нийтэлж, Казахстанд болсон сүүлийн үеийн үйл явдлын талаар товч өгүүлсэн байна. Тухайлбал, “Дээрэмчид болон террористууд маш сайн бэлтгэгдсэн, зохион байгуулалттай, тусгай төвөөс удирддаг. Тэдний зарим нь казах хэл мэддэггүй байсан. Тэд нийтдээ 20 мянган хүнтэй “Алматы хотод дор хаяж зургаан удаа террорист халдлагын давалгаа гарсан” гэж тэмдэглэжээ.
Мөн цагдаа, залуу цэргүүдийг зодож, хөнөөсөн, захиргааны байр шатаасан, хувийн байшин, дэлгүүр дээрэмдсэн, иргэдийг хөнөөсөн, залуу эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн. Миний гол үзэл бодол: Бид террористуудтай хэлэлцээр хийх ёсгүй, бид тэднийг алах ёстой” хэмээжээ. Түүний хэлснээр “Одоогийн байдлаар терроризмын эсрэг ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.
Эх сурвалж: INTERFAX
1 comment
Токаев мэтийн ийм бууны нохой шиг , ерөнхийлөгч байх эрхгүй харгислагчдыг юунд ингэж бичиж сурталчлаад байгаа юм? Манай 7сарын 1ний новшнууд ч ийм л бузрын амьтад. Бүгд бууны нохой!