Казахстан улс үхэр, хонины мах, мөн төмс, лууван экспортлохыг хоригложээ. Энэ нь нийгмийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах шийдвэртэй холбоотойг Казахстаны Засгийн газраас нэгдүгээр сарын 6-нд мэдэгджээ.
“Нийгмийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүн, тэр дундаа үхэр, хонины мах, төмс, лууван зэргийн үнийг тогтворжуулах зорилгоор үхэр, хонийг хилээр гаргахыг 6 сараар, төмс, лууванг 3 сараар хориглолоо” гэжээ.
Үүнээс гадна ойрын хугацаанд ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, хийн хангамж, цахилгаан хангамж зэрэг зохицуулах үйлчилгээний үнийг нэмэхийг түр хориглохоор төлөвлөж байна. Төлөвлөгөөний дагуу хориг 180 хоног үргэлжилнэ.
Эх сурвалж: Tsn