Ховд аймгийн Дөргөн нуурт живсэн машины зорчигчдыг эсэн мэнд гаргаж авчээ

2022-01-07 11:251min0
new_847d9de01ebfa08a73e22d36cc58bd7f6bea8f26

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шанадас” гэдэг газар Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн ч азаар зорчигчид нь эсэн мэнд гарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 08:00 цагт Онцгой байдлаар газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэний “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нуурт живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулжээ.

Алба хаагчид гурван метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган татлагаар холбосон бөгөөд таван метрийн урт, 10 метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоож, өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй