Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн батлагдсан” гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан 11 цагийн хэвлэлийн хурлаар дэмжуулан мэдэгдлээ.
Тэрбээр “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг бид PCR, NJS шинжилгээгээр хийдэг.
Эдгээр тандалтаар альфа болон дельта, S генийн алдагдлыг тодорхойлдог.
ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа.
Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.
Тэгвэл вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тус сорьцууд Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул – Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээс нэг илэрсэн.
NGS-ээj баталгаажуулах энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг. Мөн дотоодын халдвар болон бусад нислэгүүдээр зөөвөрлөгдөж ирсэн Омикроны сэжигтэй тохиолдлуудыг дараагийн шинжилгээнүүдийг төлөвлөж байна. NGS-ийн технологиор шинжилгээ хийхэд 7-10 хоног шаардагддаг” гэв.