sait.jpg

2017-10-14 17:20
Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан, итгэлийг нь олж  залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлжээ. Фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмилин гэгч этгээд нь манай улсын иргэнд өөрийгөө Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч гэж танилцуулан харилцаж […]

monkey.jpg

2017-10-14 16:48
Найман сармагчинг нэг өрөөнд оруулж цоожилжээ. Өрөөний голд шат тавиад, таазнаас нь гадил дүүжилсэн байв. Сармагчингууд шатаар авирч гадилд хүрэхийг оролдох бүрт өндөр даралттай цэв хүйтэн усаар бүгдийг нь хайр найргүй шүршчээ. Хэсэг хугацааны дараа аль нэг сармагчин шат руу авирах л юм бол бусад сармагчингууд нь түүнийг буулгаж ирээд нийлж зоддог болов. Нэг өдөр […]

anujin.jpg

2017-10-14 16:39
Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс  ОУХМ Г.Анужин алтан медаль хүртлээ. Энэхүү тэмцээнээс манай тамирчид өмнө нь медаль хүртэж байгаагүй юм. Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяагийн удирдлага дор хоёр тамирчин оролцсон бөгөөд  Г.Анужин огцом өргөлтөөр 87кг, түлхэлттэй өргөлтөөр 108 кг өргөж алтан медалийн болзлыг хангасан […]

modo.jpg

2017-10-14 16:22
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Нэг иргэн- Нэг мод” уриан дор аймгийн хэмжээнд мод тарих аяныг зохион байгуулж байна. Аяны нээлт өнөөдөр /2017.10.14/ Морин хуур цогцолборын зүүн талд боллоо. Уг аянд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн бүх байгууллага идэвхитэй хамрагдан, нийт 2000 гаруй ажилтан […]

xuts3.jpg

2017-10-14 12:50
“Дэмжье гээд ч дээшилдэггүй монголчууд” гэхээр муухай сонсогдож байгаа биз. Гэвч үүнийг батлах жишээ олноос олныг дурдаж болно. Энд авто засварын үйлчилгээ хийгээд худалдаа үйлчилгээний салбарын ажилтнуудын гаргадаг алдаа, нийтлэг дутагдлыг онцоллоо. ХИЙЖ БУЙ АЖИЛДАА ТӨВЛӨРДӨГГҮЙ ЗАН Монголчуудын халаас, хармаанаас их хэмжээний мөнгө “саадаг” автомашины кузов засвар, үйлчилгээг монгол хүмүүс өөрсдөө чанар сайтай хийж чаддаг […]


2017-10-14 12:40
Эмэгтэй таны гоо сайхныг илэрхийлэх чухал зүйл бол гар гэдэгтэй маргахгүй биз ээ. Тиймдээ ч эмэгтэй хүний насыг  гар нь илэрхийлдэг гэсэн үг оргүй биш юм. Харин үүнийг илүү тодотгож өгдөг зүйл нь хумс юм. Гарыг  тань үзэсгэлэнтэй, гоё сайхан харагдахад чухал үүрэг гүйцэтгэх хумсаа та хэрхэн будаж, янзалдаг вэ? Заавал мөнгө, цаг заваа гарздаж […]

maljin.jpg

2017-10-14 12:03
Улсын хэмжээнд малчдын өвс тэжээлийн бэлтгэл ажил 57,9 хувьтай байна. Малчидаас авсан мэдээллээр 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс бэлтгэжээ. Мөн Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт […]

visa.jpg

2017-10-14 11:38
АНУ-ын Элчин сайдын яам виз зуучлагч албан байгууллага болон хувь хүнд хандахгүй байхыг анхаарууллаа. Виз зуучлагчид нь Элчин сайдын яам болон визний шийдвэрт нөлөөлөх боломжгүй байдаг аж. Тиймээс Элчин сайдын яамны нэр барьж, Консулын хэлтсээс виз гаргаж өгнө гэж амлаж буй хувь хүн албан байгууллагад иргэдийг хандаж, холбогдохгүй байхыг зөвлөв. Тэд “Виз гаргаж өгнө” гэж […]

niitiin-gudamj.jpg

2017-10-14 11:00
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ  өчигдөр (2017.10.13) боллоо. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон […]

tsahilgaan-1.jpg

2017-10-14 10:52
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг. […]