2017-10-14 16:391min02

Г.Анужин алтан медаль хүртлээ

anujin

Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс  ОУХМ Г.Анужин алтан медаль хүртлээ. Энэхүү тэмцээнээс манай тамирчид өмнө нь медаль хүртэж байгаагүй юм.

Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяагийн удирдлага дор хоёр тамирчин оролцсон бөгөөд  Г.Анужин огцом өргөлтөөр 87кг, түлхэлттэй өргөлтөөр 108 кг өргөж алтан медалийн болзлыг хангасан билээ.