Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн албан хаагчийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 2018 онд хасагдна гэх яриа хүмүүсийн дунд гараад байв. Энэ талаар Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт албан ёсны тайлбар өгчээ. Түүний хэлсэнээр Алба хаагчдийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй,ар гэртээ санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжийг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүний төлөө ажиллана гэжээ.