Францын армийн зэвсгийг тээвэрлэж явсан онгоц өнөө өглөө (2017.10.15) Абижаны олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч тэнгист осолджээ. Ослын үеэр цөөнгүй хүн амиа алдаж, бэртсэн байна. Зааны ясан эрэг буюу Кот-Дивуар улсын томоохон хотын нисэх буудлаас “Ан-26” ачааны онгоцыг хөөрөх үед ширүүн бороо орж байсан аж.